ХЭНТИЙ: “Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-07 07:51:17

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн 2004 оны төгсөгчдийн төлөөллүүд нэгдэн “Итгэл төгс нөмөр сан” төрийн бус байгууллага байгуулж, орон нутагтаа “Ид шидийн орон-Хэнтий” хүүхэд хөгжлийн төв байгуулахаар ажиллаж байна.

        Тус төв нь хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой бөгөөд иргэдийн сайн дурын үндсэн дээр хандив тусламжаар бүтээн босгодгоороо онцлогтой. Орон нутагт хүүхдийн төлөө хийж буй энэхүү томоохон бүтээн байгуулалтыг аймгийн зүгээс дэмжиж, Баянмөнх багийн цэцэрлэгт хүрээлэнд 7000 м.кв газар олгож барилгын ажлыг эхлүүлсэн байна. Мөн цахилгаан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэн цаашид үйл ажиллагаа явуулах ашиглалтын зардлыг хариуцахаар болоод байгаа юм.

          Уг бүтээн байгуулалтын ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. 

相关新闻