ДОРНОД: Сувилагч Б.Алтантуяа Вангийн цагаан уулыг зорин гүйнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн Хавдар хөнгөвчлөх химийн эмчилгээний тасгийн сувилагч Б.Алтантуяа Вангийн цагаан уулыг зорин гүйнэ.
Тэрээр энэ сарын 13-наас 19-ны хооронд Чойбалсан хотоос Газрын тосны 19-р талбай, Сангийн далай, Вангийн цагаан уул гэсэн маршруттайгаар нийт 300 км замыг туулахаар бэлтгэл хангаж байна.
“Орон дэлхий, орчлон ертөнц, унаган нутаг, угаасан усаа хайрлая” уриан дор залуу хойч үедээ ёс заншил, өв уламжлалаа таниулан сурталчлах зорилгоор “Алтангэрэл” судрыг үүрч гүйнэ.
Сувилагч Б.Алтантуяа ноднин намар Чойбалсан хотоос
нийслэлийг зорин 22 хоногийн турш гүйхдээ хавдрын эсрэг дуу хоолойгоо хүргэж
байсан. Түүнчлэн өнгөрсөн хавар “Алтангэрэл” судрыг үүрч, байгаль
дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалан аймгийн тахилгат Хан-Уулыг гороолон гүйсэн
юм.