АРХАНГАЙ: Ёслолын жагсаалд 450 орчим цэргийн албан хаагч оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан ёслолын жагсаал болж, маршал Г.Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 342, 032, 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бөмбөрчид болон аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 450 орчим цэргийн алба хаагчид оролцлоо.

Энэхүү хүндэтгэлийн ёслолын жагсаалд Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга С.Ганбямба, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар оролцсон юм.


