ХОВД: Орон нутгийн ТББ, мэргэжлийн холбоодыг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Хөгжлийн шийдэл ТББ-аас BEST хөтөлбөрийн үйл ажиллагааг 4 дэх жилдээ амжилттай
хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн зорилт гурвын хүрээнд 2023 онд Орон нутгийн Төрийн бус байгууллага (ТББ), Мэргэжлийн холбоодыг хөгжүүлэх хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд 5 дахь удаагийн сургалтаа өнөөдөр зохион
байгууллаа.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг
дэмжих чиглэлийн ТББ-ууд болон мэргэжлийн холбоодыг чадавхжуулах, нөлөөллийн
туршлага хуваалцах зорилготой энэхүү сургалт "Иргэний нийгмийн
байгууллагын нөлөөлөл ба санхүү тайлан" сэдвийн хүрээнд өрнөж байгаагаараа
онцлогтой.
Сургалтын чиглүүлэгчээр Хөгжлийн шийдэл ТББ-ын бизнес
зөвлөх Г.Цагаанзол тэргүүтэй мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа бөгөөд сургалтад орон
нутгийн ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөл 20 гаруй хүн оролцож, мэдлэгээ
өргөжүүлж байна.
Дээрх хөтөлбөр, чадавхжуулах сургалтын үр дүнд ТББ-уудын
хамтын ажиллагаа нэмэгдэж, нөлөөллийн ажлын цар хүрээг тэлэх давуу тал бүрдэх
юм. Цаашид мөн хөтөлбөрийн дагуу хоёр удаагийн сургалт, нэг удаа уулзалт зохион
байгуулахаар төлөвлөгөө гаргажээ.