ЗАВХАН: Аймгийн 100 жилийн наадамд 256 бөх зодоглож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-27 16:17:07

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан болж байна.


Түүхт 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглож байна.


Тухайлбал, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага М.Дармаабазар, Ш.Уламбаяр, М.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдаж байна.


Маргааш гурвын даваа эхэлнэ. 

相关新闻