ХОВД: Махны үнэ тодорхой хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн томоохон зах, худалдааны төвд борлуулж буй
махны жижиглэнгийн үнэ 1000 төгрөгөөр хямдарчээ.
Ховд аймагт энэ сарын 24-ний өдрийн байдлаар нэг кг хонь, үхрийн
махыг дунджаар 16 мянган төгрөгөөр зарж байна. Энэ нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 5.9
хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн нэг кг ямааны мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй
байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 6.7 хувиар буурсан байна.
Тус аймагт нэг литр шингэн сүү дунджаар 3000 төгрөгийн
үнэтэй байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнээс 14.3 хувиар буурсан үзүүлэлт гэж
Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.