ТӨВ: “Төв аймгийн түүх” гурван боть номын нээлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн
ойг
тохиолдуулан “Төв аймгийн түүх”
гурван боть номыг
бүтээж, өнөөдөр нээлтийг Их зохиолч
Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Нийтийн номын санд зохион байгуулав.
Боть номын Ерөнхий редактораар академич С.Чулуун, Тэргүүн ботийн зохиогчоор аймгийн
Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд ажиллажээ.
Харин II боть болох “Хөгжлийн түүчээ Төв
аймаг” номын зохиогчоор Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн нэрэмжит
шагналт, зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэрэндоо, III боть болох “Зууныг бүтээсэн Төв
аймгийнхан” номын зохиогчоор Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар
ажилласан байна.
Уг гурван боть ном нь Төв аймаг анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсын үеийн улс төрийн төв байснаас гадна эртний
төрт улсуудын түүхэнд холбогдох томоохон хот суурин, булш бунхан, түүхэн
дурсгалт газрууд, Монголын эзэнт гүрний үеийн улс төрийн төв буюу голын түмэн,
17 дугаар зуунаас Халхын гурван аймгийн төв Түшээт хан аймгийн гол
хошуудаас бүрдэж, 20 дугаар зууны эхэнд Монгол оронд өрнөсөн түүхт их хоёр
хувьсгал 1911, 1921 оны үйл хэргийг манлайлан удирдаж байсан төв нутгийнхны түүхэн үйл хэргийг судалгааны үндсэн
дээр тулгуурлан нэгтгэсэн бүтээл юм.
Монгол Улсын нийслэлийг тойрон оршиж
байгаа онцлог, ирээдүйд хөгжих боломжтойг илэрхийлж ийнхүү түүхт 100 жилийн ойн
босгон дээр олноо толилуулж байна.