G20-ийн Эрчим хүчний сайд нарын уулзалт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-07-23 08:59:40

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. “Хорийн бүлэг”-ийн (G20) гишүүн орнуудын Эрчим хүчний сайд нарын уулзалт бямба гарагт Энэтхэгийн Гоа мужид боллоо.

 

Уулзалтын үеэр сайд нар цэвэр эрчим хүчний хөгжил, эрчим хүчний шилжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, хамтарсан мэдэгдэл баталжээ. 


Уг баримт бичигт сайд нар XXI зууны дунд үе гэхэд бүх улс орныг эрчим хүчээр хангах, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх шаардлагатай байгааг мэдэгдлээ.


"Эрчим хүчний аюулгүй байдал, зах зээлийн тогтвортой байдал, эрчим хүчний үнийн хүртээмж өсөх ёстой гэдэгт бид бат итгэдэг. Үүний зэрэгцээ эдийн засгийг өсгөх, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэхийн тулд эрчим хүчний өөрчлөлтийг хийж, бүх улс орныг орчин үеийн эрчим хүчний эх үүсвэрээр хангах шаардлагатай байна" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


“Бид мөн тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний төрөл бүрийн арга замаар эрчим хүчний шилжилтийг яаралтай хийх, түүнчлэн дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг зууны дунд үе гэхэд тэнцвэржүүлэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байна" гэж баримт бичигт дурдсан байна.

相关新闻