“Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаа Мишээл экспо-д эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-09-14 14:55:50

Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Алтан намар” өргөтгөсөн худалдаа эхэллээ. 

Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийт долоо хоног үргэлжлэх уг арга хэмжээ өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.

Тус арга хэмжээний үеэр “Эх орны эрүүл сүү” өдөрлөг, “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг, “Дэлхийд танигдсан Монгол амт”, “Эрүүл хүнс-таны сонголт”, “Органик хөдөө аж ахуйг дэмжих” нь зэрэг өдөрлөгүүд болж байгаа юм. 

Үүнээс гадна нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүн ам олноор суурьшсан хорооллуудын 38 байршлын 370 цэгт хүнсний ногоон худалдаа ажиллаж байгаа юм. 

Н.Туяа

相关新闻