Колумб улсад 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-14 12:57:06

МОСКВА. /Sputnik/. Орон нутгийн цагаар мягмар гарагт Колумбын баруун хойд нутагт 5.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны газар мэдэгдлээ.

Гринвичийн цагаар лхагва гарагт шилжих шөнийн 1:58 цагт тус улсын Антьокия мужийн Мутата хотоос зүүн хойд зүгт 38 км зайтай орших газарт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт нь 10 орчим км-ын гүнд байжээ.

Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн болон эд материалын хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.

Г.Доржханд

 

相关新闻