Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-14 11:51:02

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг нийт 8 асуудал хэлэлцэх юм.

Мөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын  талаарх танилцуулгыг сонсох аж.

Б.Туул

相关新闻