СЭЛЭНГЭ: Аймгийн Онцгой комиссын дарга үерийн улмаас нөхцөл байдал хүндэрсэн сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-12 17:28:28

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж үерийн улмаас нөхцөл байдал хүндэрсэн сумдад очиж газар дээр нь ажиллаж байна.

 

Олон хоногийн үргэлжлэн орсон борооны улмаас том голууд үерлэж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт Орхон гол хальж, үерийн аюултай түвшинд хүрсэн.Үүний улмаас Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн чиглэлийн төв зам хоёр хэсэгт сэтрэн зорчих хөдөлгөөн хаагдаад байгаа.

 

Тухайн зам сэтэрсэн хэсэгт усны түвшин 1.20 метр байгаа тул гүүр тавихаар болжээ.

 

Иймд тухайн чиглэлийн сумдын дарга нарт үүрэг өгч, Шаамар, Түшиг чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэж байгаа “Монгол ЛЗМ” ХХК-иас 2 ширхэг кольцо авчруулан, сэтэрсэн замыг өнөөдөртөө багтаан янзалж зорчих хөдөлгөөнийг нээхээр болжээ.

相关新闻