Математикийн олон улсын 64 дэх олимпиадаас Монголын баг алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Чиба хотод зохион байгуулж буй математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурлаар медалийн оноог тогтоолоо.
Тус олимпиадад Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг
тусгай байр хүртэв. Тодруулбал, Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан
медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсйн математикийн
олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.
А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23
оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртэв. Харин О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал
хүртлээ.
Энэ удаагийн
олимпиадад 107 орны сурагчид оролцсон байна.