Японы баруун нутагт ширүүн борооны улмаас галт тэрэгний зарим чиглэлийг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-10 09:35:26

ОСАКА. /Kyodo/. Японы баруун нутгаар ширүүн бороо үргэлжлэн орсны улмаас Sanyo Shinkansen шугамын Хирошима болон Хаката өртөөний хооронд галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ.


"West Japan Railway Co." төмөр замын компанийн мэдээлснээр, 8:30 цагийн орчимд үйлчилгээгээ түр зогсоосон бөгөөд Хирошима болон Кокүрагийн хоорондох нэг зогсоол 13:00 цаг хүртэл ажиллаагүй байна.


Ойрын өдрүүдэд баруун болон зүүн хэсгээр хур тунадас орох төлөвтэй байгаа тул Японы цаг уурын хүрээлэнгээс Ямагүчи болон түүний ойролцоох мужуудад хөрсний гулгалт, үер усны аюулаас сэрэмжлүүлжээ.


Фүкүока мужийн Күрүмэ хотод ням гарагт 11.00 цаг хүртэл үргэлжлэн орсон борооны үеэр цаг тутамд 65 мм, Шиманэ мужийн Ода хотод 62.5 мм, Ямагүчи мужийн Шимоносэки хотод 55 мм хур тунадас унасан байна.

相关新闻