СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймгаас Монгол Улсын гавьяат цолтон тав төрсөн амжилтаар баяр наадмаа угтаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Ардын хувьсгалын 102 жил, Сэлэнгэ аймаг
байгуулагдсаны 92 жил, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн хурал, хүндэтгэлийн
тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Монгол
Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрүүл, аюулгүй хүнсээр Монгол
Улсаа хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгэ аймгийн иргэдээс Хөдөлмөрийн
баатартай, Монгол Улсын гавьяат цолтон тав төрсөн амжилтаар баяр наадмаа угтаж
байна.
Энэхүү
үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ нутгаас төрсөн алдартнууддаа хүндэтгэл үзүүлж,
Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, мөнгөн урамшуулал олголоо.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Алтанбулаг сумын иргэн Л.Оюунцэцэг, Ё.Янжмаа, Мандал сумын иргэн Б.Ганболд,
Ч.Даваадорж, Ч.Дашдаваа, Д.Намжилдагва, С.Норжмаа, С.Цэнд-Аюуш, Цагааннуур
сумын иргэн З.Гомбожав нар шагнагдлаа.
Алтан
гадас одонгоор Алтанбулаг сумын иргэн Р.Ариунболд, Ч.Лутхад, Р.Оюун,
С.Оюунгэрэл, Б.Цэрэндэжид, Баянгол сумын иргэн Л.Батхутаг, Г.Сордог, Мандал
сумын иргэн Ц.Пүрэвдорж, Орхонтуул сумын Ж.Аръяа, Сүхбаатар сумын иргэн С.Баасансүрэн,
Л.Баатарсүрэн, Э.Буян-Оргих, Сайхан сумын иргэн Г.Жав. Зүүнбүрэн сумын иргэн
Н.Хишигсүрэн, Н.Нарангэрэл, Хүдэр сумын иргэн С.Тогос, О.Алимаа, Шаамар сумын
иргэн С.Дашзодоо, Л.Зоригт. Н.Хишигт нарын иргэдийг шагнав.
Хөдөлмөрийн
хүндэт медалиар Орхон сумын иргэн А.Долгорсүрэн, Ц.Цэцэгмаа, Сүхбаатар сумын
иргэн Ц.Ариунтуяа, Г.Бат-Яруу, М.Мөнхцэцэг, Д.Оюунжаргал нарыг шагнасныг
аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар
гардуулан өглөө.
Мөн
ажил хөдөлмөртөө амжилт гаргасан зарим иргэдийг салбарын шагнал болон аймгийн
Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа.