СЭЛЭНГЭ: Ерөө голын усны түвшин нэмэгдэж үерийн далан сэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-09 14:46:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхан тосгоны Замчдын гудамж 62 дугаар точка орчмоор урсдаг Ерөө голын усны түвшин нэмэгдсэний улмаас үерийн нэг далан сэтэрчээ.


Далан сэтэрсний улмаас 30 орчим айл руу үерийн ус орсон байна. Энэхүү дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги болон Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид айл өрхийн 2 иргэн, эд хогшлыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

Ойрын хоногуудад бороо үргэлжлэн орох бөгөөд голуудын усны түвшин дахин нэмэгдэх тул голуудын сав дагуу суурьшиж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт зугаалгаар яваа иргэд болзошгүй үер, усны аюулаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

 

相关新闻