Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг угтан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-09 13:52:54
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 7 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочин Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг их жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр угтан авлаа. Тэд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, улмаар ноён С.Н.Жапаров Төрийн ордны хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Мөн хоёр орны төрийн тэргүүнүүд, гэргий нарын хамт товч уулзалт хийлээ.


Үргэлжлүүлэн Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж байна. Үүний дараа хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл өгөх юм.





相关新闻