Төрийн хүндэтгэлийн тоглолтын дотоод хяналтын үзлэг хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтын явцтай Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан болон Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын салбар хорооныхон танилцлаа.
Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров ажиллаж буй юм.
Энэхүү тоглолт “Эх орон” сэдвийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийг илтгэсэн найруулгатайгаараа онцлогтой.
Хүндэтгэлийн тоглолт 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөнд, 21.00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тус тус болно.