СЭЛЭНГЭ: УИХ-ын даргын өргөмжлөл, тэргүүн байрын шагналаа аймгийн Засаг даргад гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-08 09:42:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт зохион байгуулсан Монголын Хүүхдийн спортын зуны VII наадамд Сэлэнгэ аймгаас 236 тамирчин, 39 багш, дасгалжуулагчийн хамт оролцож, 21 аймгаа тэргүүлсэн бахдам амжилтыг үзүүлсэн. 


10 өдрийн турш үргэлжилсэн тус наадамд Сэлэнгийн хүүхдүүд 23 спортын төрлөөс 19 төрөлд нь оролцож, 13 алт, 11 мөнгө, 11 хүрэл нийт 35 медалийг хүртжээ.

 

Өнгөрсөн пүрэв гарагт аймгийн БТСГ-ын дарга У.Батмөнх УИХ-ын даргын өргөмжлөл, тэргүүн байрын шагналаа аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид гардуулан өглөө.

 

Аймгийн Засаг даргаас нийт баг тамирчид, багш дасгалжуулагч, сэтгэл зүрхээрээ хамт байсан бүх хүмүүст халуун баяр хүргэлээ.

 

Мөн тэрбээр амжилтын буухиагаа улам бүр ахиулж дараа дараагийн уралдаан тэмцээнд амжилттай сайн оролцохыг ерөөгөөд, цаашид ч бүх талаар дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийллээ. 

相关新闻