СЭЛЭНГЭ: Сэлэнгэ мөрөн, Орхон голын усны түвшин 80 см нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас голуудын
усны түвшин нэмэгдэж байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс
анхаарууллаа.
Сэлэнгэ
аймгийн нутгаар урсан өнгөрөх Ерөө гол нь 7 дугаар сарын 6-ны 08.00 цагийн байдлаар
Ерөө сум орчим усны түвшин 415 см өмнөх өрдөөсөө 53 см-ээр нэмэгдэж, үерийн
түвшнээс 47 см-ээр, Бугант тосгон орчим усны түвшин 435 см өмнөх өдрөөсөө 35
см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 85 см-ээр, Дулаанхан тосгон орчим усны түвшин
380 см өмнөх өдрөөсөө 56 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 20 см-ээр тус
тус давж үерлэсэн байна.
Мөн
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ,
Сөгнөгөр, зүүн хажуугийн Барх, Хурх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй
Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80
см нэмэгдсэн байна.
Түүнчлэн
ойрын хугацаанд хур тунадас их орохтой
холбогдуулан Сэлэнгэ мөрөн, Хүдэр, Зэлтэр голууд үерлэх хандлагатай байна.
Иймээс
эдгээр голуудын ай саваар нутаглаж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагууд үер
усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.