Үерийн аюулаас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд
ихэнх нутгаар бороо, нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй
үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ анхааруулж байна.
Иймд:
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ,
дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол
хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
-Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн,
араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас
суралцах,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын
гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага
барих
-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг
өгөх
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн
орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг
анхаарууллаа.