СЭЛЭНГЭ: Эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээний төв байгуулах саналаа илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-03 06:39:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Сөүл хотын Дорно дахины анагаах ухааны нийгэмлэгийн төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа.

 

Төлөөлөгчдийн зүгээс Сэлэнгэ аймагт Эрүүл мэндийн оношилгоо шинжилгээний төв байгуулах саналыг илэрхийлж, хоёр тал харилцан санал солилцсон байна.

 

Сэлэнгэ аймгийн тухайд ОХУ, БНБАУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Энэтхэг зэрэг олон улс, хот, мужуудтай найрсаг хамтын ажиллагаатай.

 

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын мужуудтай байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсролын салбар чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа юм.

相关新闻