ТӨВ: Лүн суманд буусан үерийн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-02 14:34:56

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн суманд энэ сарын 1-ний өдөр 14.00 цагийн үед их хэмжээний аадар бороо орсны улмаас үер буусан.


Энэ талаар Лүн сумын Засаг дарга С Даваахүүгээс тодруулбал, "Лүн сумын дөрвөн хэсэг үерт автсан. Үүнд сумын төв, авто зам, хоёр шатахуун түгээх газар өртсөн. Үерийн улмаас 3 айлын гэр эвдэрч, 3 айлын блокон хашаа нурж, хүнд даацын 2 машин ус шаварт сууснаас нэгийг нь бүрэн гаргасан. Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын Тамгын газраас нэмэлт хүч ирж машиныг гаргасан бөгөөд хохирлын хэмжээг тооцохоор ажиллаж байна


Лүн суманд 2017, 2019, 2021 онд үер болж байсан. Энэ жил ахиад үер боллоо. Үерийн далан нэн шаардлагатай байгаа тул 4,4 тэрбум төгрөгийн зураг төсөв хийж, улсын төсөвт суулгахаар өргөн барьсан, хариугаа хүлээж байна" гэв.




相关新闻