ТӨВ: Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-30 16:03:10

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хяналт шалгалт хийлээ.


Хяналт шалгалтаар 2025-2026 оны хичээлийн жилийн төлөвлөгөө батлуулаагүй, хүүхэд хөгжлийн өрөө болон номын сангийн танхим байхгүй, танхимын тохижилт нь стандартын шаардлага хангаагүй, дотуур байранд хүүхэд хүлээн авах журам байхгүй, дотуур байрт багш байрлуулдаг, сургуулийн агуулах, номын сан зэргийг стандартын бус ашиглаж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ. Дээрх зөрчлийг арилгахаар 1 сургуульд албан шаардлага, 2 сургуульд зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.


Төв аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургуульд 19842 сурагч суралцдаг бөгөөд дотуур байрт 2965 хүүхэд амьдарч байна. 



相关新闻