СЭЛЭНГЭ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй
үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОГТ-өөс анхаарууллаа.
Өнөөдрийн
20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.
Шөнөдөө усархаг бороо орно. Өдөртөө зүүн
хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын
температур шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +18....+23 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө усархаг бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +12...+14 градус,
өдөртөө +21...+23 градус дулаан байна.
7 дугаар сарын 3-7-ныг хүртэлх 5 хоногийн
цаг агаарын урьдчилсан мэдээгээр 4, 5, 6-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Дуу
цахилгаантай, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Бусад хугацаанд бороо орохгүй, салхи
баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +7...+12 градус,
өдөртөө +18...+23 градус дулаан байна.