ТӨВ: “Төв сайхан нутгийн шүтээн хайрхан” үзэсгэлэнд 70 орчим бүтээлийг дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. “Төв сайхан нутгийн шүтээн хайрхан”-ууд бүтээлийн үзэсгэлэнг Занабабзарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өчигдөр нээлээ.
Үзэсгэлэнд “Дүнжингаравын зураач, уран бүтээлчид” ТББ-ын 29 зураач, уран бүтээлчдийн 70 орчим уран зургууд дэлгэгдлээ.
Энэхүү үзэсгэлэн нь 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл олны хүртээл болно.
Үргэлжлүүлэн аймгийн Монгол туургатан театр болон Өв соёлын өргөө цогцолборт 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд дэлгэхээр төлөвлөжээ.
Уран бүтээлчид 4 багт хуваагдан сумдыг тойрч, судалбар хийсэн бөгөөд өөр өөрийн өнгө төрх бүхий гайхалтай бүтээлүүдийг өргөн барьж байгаа нь энэ юм.