ДУНДГОВЬ: Цахим гарын үсэг олголт 49,9 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. 2023 оны эхний 5 сарын байдлаар цахим гарын үсэг олголт Дундговь аймагт 49,9 хувьтай байна.
Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн чип болон ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан харьяалал харгалзалгүйгээр олгож байгаа.
Тус аймгийн хэмжээнд 16-гаас дээш насны 32044 иргэн бүртгэлтэйгээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээлснээр 15991 иргэнд тоон гарын үсэг олгожээ. Тэдгээрийн 89 хувьд иргэний үнэмлэхийн чипэнд, 11 хувьд гар утасны "gsign" аппликейшнаар дамжуулан олгосон байна.
Өнөөдрийн байдлаар тус аймагт 5 дугаар сарын 1-нээс эхлэн
ХААН банкны бүх салбар болон киоск машинаас үйлчилгээ авахад тоон гарын
үсгээр үйлчилж эхэлжээ.