БАЯН-ӨЛГИЙ: Хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь 5.8 нэгжээр өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Статистикийн байгууллагаас гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн суурин хүн амын тоо өнгөрсөн оны эцэст 109899-д хүрч, өмнөх оныхоос 1523 хүнээр буюу 1.4 хувиар өссөн.
Хүн амын 35.6 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, 60.6 хувь нь 15-64 насны хүмүүс, 3.7 хувь нь 65 ба түүнээс дээш ахмад настнууд байна.
Хүн амын бүтцийг авч үзэхэд хөдөлмөрийн буюу 15-64 насны хүн амын эзлэх хувь 60,6-д хүрчээ. Энэ нь 2000 онтой харьцуулахад 5,8 нэгжээр өсөж, хөдөлмөрийн нөөц энэ хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт аж.
Нийт хүн амд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь өндөр байх үеийг “Хүн ам зүйн
цонх” хэмээн нэрлэдэг. Учир нь хүн ам зүйн хүчин зүйл улс болон орон нутгийн нийгэм,
эдийн засгийн хөгжилд эергээр нөлөөлдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.