Индонез Улсад суух Элчин сайд А.Төмөр Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-29 07:45:15
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайд А.Төмөр 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Жакарта хотноо Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо-д Итгэмжлэх жуух бичгээ барив.


Тэрбээр Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Жоко Видодо-д Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.


Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ сарын 29-30-ны өдөр Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцох Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П. Марсуди-тай уулзаж, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.

相关新闻