БАЯН-ӨЛГИЙ: ҮАБЗ-ийн ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгээс байгуулсан ажлын баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Ажлын багийг ҮАБЗ-ийн Ажлын албаны Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга А.Амгалан ахалж ирсэн ба бүрэлдэхүүнд нь ажлын албаны ахлах референт Б.Ганцоож, референт Ч.Энхболд, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтарсан төвийн дарга, доктор Ц.Минжин, ахлах шинжээч Д.Дагийсүрэн нарын албаны хүмүүс багтжээ.
Ажлын баг ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт, үр дүнтэй нь танилцаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна.
Мөн өчигдөр аймгийн ИТХ, ЗДТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг
мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төрийн
байгууллагын удирдлагууд, албан хаагчдад сургалт зохион байгууллаа.