“Бичил 2” үнэт цаасны арилжаанд 122 хөрөнгө оруулагч оролцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид “Бичил глобус финанс” ББСБ-ын “Бичил Эй Би Эс плас ТЗК” ХХК-иас олон нийтэд гаргасан хөрөнгөөр баталгаажсан “Бичил 2” үнэт цаасны арилжаа хаагдав.
Арилжааны
системд нийт 200 мянган
ширхэг буюу 20 тэрбум
төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг худалдан авахаар
нийт 122 хөрөнгө оруулагчийн 123 захиалга бүртгэгдсэнээр арилжаа амжилттай хаагдлаа.
Нийт татан төвлөрүүлсэн 20
тэрбум төгрөгийг бизнесийн үйл ажиллагаанд
зээлийн хөрөнгийг багц болгон шилжүүлэн худалдан авахад зарцуулж, бизнесийн үндсэн
үйл ажиллагааг санхүүжүүлэх буюу зээл олгох үйл ажиллагааны цар хүрээг
өргөжүүлэхээ “Бичил
Эй Би Эс плас ТЗК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Гантулга мэдэгдлээ.
“Бичил 2” нь он гарснаас хойших Хөрөнгийн бирж дээр гарч буй хөрөнгөөр баталгаажсан 6 дахь үнэт цаас болов.
Монголын Хөрөнгийн
бирж ТӨХК-ийн гүйцэтгэх
захирлын энэ оны 6 дугаар сарын
15-ны тушаалын дагуу бүртгэсэн “Бичил Эй Би Эс плас ТЗК” ХХК-ийн 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 24 сарын хугацаатай,
жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 20 тэрбум төгрөгийн үнийн
дүн бүхий 200,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг СЗХ-ны энэ оны 6 дугаар сарын 2-ны 181 тоот тогтоолоор
бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн юм.