ХОВД: 100 гаруй оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-26 12:24:55

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Энэ жилийн тухайд "Оюутан цэрэг" хөтөлбөрт баруун бүсийн 5 аймаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгаас 100 гаруй оюутан хамрагдаж байгаа бөгөөд тэднийг хоёр сарын хугацаанд Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад оролцуулжээ.   

Оюутан цэргүүд үргэлжлүүлэн Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдаж, мэдлэг ур чадвараа хөгжүүлнэ. Энэхүү сургалтын үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулах юм.  Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 24-нд эхлүүлж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна. 


Тус үйл ажиллагааны нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг,  Зэвсэгт Хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд тэргүүтэй  албаны төлөөлөл,  оюутан цэргүүд, тэдний  гэр бүлийн гишүүд оролцжээ. 

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь залууст цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлж, бие бялдрын хөгжлийг дэмжихээс гадна оюутан залуусыг  их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай. 

相关新闻