БАЯН-ӨЛГИЙ: Цахилгаан эрчим хүчийг 6 хоног хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-22 10:02:15

Өлгий /МОНЦАМЭ/. "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит компаниас Баян-Өлгий, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчийг 6 хоног хязгаарлана.


2023 оны урсгал засварын ажлын төлөвлөгөөний дагуу Улаангом-Өмнөговь чиглэлийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар хийх тул энэ сарын 23-28-ны өдрүүдэд 07.00-20.00 цагийн хооронд хүчдэл таслах аж.


Энэ хугацаанд Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн 1 дүгээр зэргийн хэрэглэгчдийг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц, Нарны станцаас  цахилгаан эрчим хүчээр хангана хэмээн аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас мэдээллээ.

相关新闻