Олон улсын залуу хийлчдийн уралдаанд амжилттай оролцсон Г.Гансүлдэд мөнгөн шагнал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-22 08:57:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлдэд 9,0 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.


Тэрбээр Чех Улсад 2023 оны 5 дугаар сарын 3-6-нд зохион байгуулсан Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаанд гуравдугаар байр эзэлж Засгийн газрын 120 дугаар тогтоолд заасан мөнгөн шагнал хүртэх болзлыг хангасан юм.

“Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын  яармагт  оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран  бүтээлчдэд  мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан байдаг. Тэгвэл энэхүү журмыг үндэслэн сурагч Г.Гансүлдийг урамшуулж буй юм.





相关新闻