ТӨВ: Цахилгаан хайчаар хонийг 1-2 минутад ноосолно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуй
үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд цахилгаан хайчаар хонь ноослох
ажлыг эхлүүллээ.
Эрдэнэ сумын МСҮТ-ийг түшиглэн цахилгаан хайчаар хонь
ноослох ажлыг эхлүүлж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Энэхүү ажлын хүрээнд Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ
Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр 5 сургагч багш авчирсан бөгөөд
аймгийн хэмжээнд 25 сургагч багшийг бэлтгэхээр сургалтыг мөн эхлүүллээ.
Нэг хонины ноосыг гар хайчаар хяргахад 10-15 минут
зарцуулдаг бол цахилгаан хайчаар 1-2 минутад хяргадаг тул цаг хугацааг хэмнэж
малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж бүрдээд байна.
Мөн ноосыг ангилж үндэсний үйлдвэрүүдэд тогтмол үнээр
тушааснаар хаягдал үүсэхгүй орлого нэмэгдэх боломжтойг онцоллоо.