Ихэнх нутгаар сэрүүсч, уулаараа нойтон цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-09-13 07:43:40

 Энэ сарын  14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст  бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.16-нд нутгийн хойд хэсгээр,  17-нд ихэнх нутгаар сэрүүснэ хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ. 

 Б.Заяа

相关新闻