БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт наадмаар тав хоног амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-21 08:46:12

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд тав хоног амарна.


Тодруулж хэлбэл, боомтыг ирэх сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд түр хаана. Харин 17-ны өдрөөс хуваарийн дагуу 09.00- 18.00 цаг хүртэл хэвийн ажиллах аж.


Ташрамд сануулахад, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд буюу жил бүрийн 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд улс орны хэмжээнд нийтээр амрахаар заасан. Мөн "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаахаар тусгасан байдаг. 

相关新闻