ЗАСГИЙН ГАЗАР: Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-21 08:07:20
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 


Өнөөдрийн хуралдаанаар:

- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар, 

- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 

- “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

- “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж, танилцаж байна. 


Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийх аж.

相关新闻