ГОВЬ-АЛТАЙ: Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үнэлгээгээр улсад есдүгээр байрт орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-19 20:04:15

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үнэлгээгээр улсад есдүгээр байрт дүгнэгдлээ.


2022-2023 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 1948 сурагч шалгалт өгч анхны онооны дундаж 38,51 оноо буюу 506,81 оноотой улсын дүнгээр есдүгээр байрт орлоо.


Монгол хэл, Математик, Нийгмийн тухай мэдлэг, Физикийн хичээлээр эхний 5 байрт орсон амжилт үзүүлсэн байна. Тухайлбал, математикийн хичээлээр 2022 онд 497 оноотой байсан бол 2023 онд 518.4 болж 21 оноогоор дээшилсэн, физикийн хичээл нь 2022 онд 492 онооноос 2023 онд 520 болж 28 оноогоор дээшилсэн байна. Энэ амжилтад Улсын физикийн 34 дүгээр олимпиадыг орон нутагтаа зохион байгуулсан нь эерэгээр нөлөөллөө хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцуулав.


相关新闻