ХӨВСГӨЛ: Эрүүл мэндийн байгууллагуудын спортын бага наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-19 13:12:11

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Эрүүл мэндийн байгууллагуудын спортын V наадам нээлтээ хийж 18 аймгийн 550 гаруй тамирчин оролцож байна.



Тус наадмыг 2015 оноос 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн зорилтын хүрээнд болж байна.


Энэ үеэр “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд сурталчлан зөв дадалд хүн бүрийг сургаж, урьдчилсан сэргийлэх ажилд анхаарал хандуулан ажиллаж байна.

Спортын бага наадам гар бөмбөг, ширээний теннис, сагсан бөмбөг, дартс гэсэн 4 төрлөөр үргэлжилнэ.

 

 

 

                                

相关新闻