“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи”-ийн үзэсгэлэн 4 өдөр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-16 16:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын ээлжит үзэсгэлэн “Мишээл Экспо”-д нээгдээд байна.


25 дах удаагийн үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд дотоодын үйлдвэрлэгч, импортлогч 100 гаруй компани, ААН шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд сурталчлан танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байна.


Мөн Япон, БНХАУ-аас бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж бараа бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд санал болгож байна. Энэ удаагийн үзэсгэлэнг Америкийн олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжилттэй БЕСТ хөтөлбөр дэмжин оролцож байна.




相关新闻