Цэвэр усны эх үүсвэрийн засварын ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор сумын Цэвэр усны байгууламжийн эх үүсвэрийг хамгаалах 630 м далан үерт эвдэгдэж, 3 хоног аймгийн төв ундны усгүй болсон. Харин даланг сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа бөгөөд хүйтний улирал эхлэхээс өмнө буюу ирэх сарын 01-ний дотор сэргээн засварлахыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн хурлаар Баянхонгор сумын иргэдийн ундны усны эх үүсвэрийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангаж холбогдох зардлын асуудлыг шийдвэрлэх, Баянхонгор сумын хэмжээнд үер уснаас хамгаалах далан, ус зайлуулах инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсвийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу шинээр барьж байгуулах ажлыг үе шаттайгаар эхлүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгасан байна.
Б.Мөнхзул