Хэнтийн гурван сум самар түүж бэлтгэх зөвшөөрөл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-09 16:34:07

Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Батширээт, Өмнөдэлгэр суманд ахуйн зориулалтаар энэ  сарын 10-наас самар түүж бэлтгэх зөвшөөрөл олгогджээ.

БОАЖСайдын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хуш модны самар түүж бэлтгэх тухай” А/24 тоот тушаал гарчээ.

Харин Дадал, Дэлгэрхаан сумдад хуш модны самар түүж бэлтгэхийг хориглосон байна. Үүний дагуу аймгийн БОАЖГ-аас холбогдох сумдад чиглэл өглөө.

Иргэн ахуйн хэрэглээндээ 25 кг хүртэл самар түүж болох бөгөөд самар түүх эрхийн бичгийг холбогдох ойн ангиас авч 1 кг самар түүхийн тулд 500 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаадаг бөгөөд дараа оны 03 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд түүж бэлтгэх боломжтой аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

相关新闻