Приморийн хязгаарт цацрагийн түвшин хэвийн хэмжээнд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2016-09-09 12:25:15

ВЛАДИВОСТОК. /TASS/. Приморийн хязгаарын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисын хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд цацрагийн түвшин 10-12 мкр/цаг байна гэж тус бүс нутгийн цаг уурын албаны хэвлэлийн төлөөлөгч А.Чулков мэдэгдлээ.

“Цацрагийн норматив түвшин 30 мкр/цаг байдаг бол Приморийн хязгаарт энэ хэмжээ одоо 10-12 мкр/цаг байгаа бөгөөд тус бүс нутагт салхины чиглэл хойноосоо байгаа учраас Солонгосын хойгоос агаарын масс орж ирэхгүй" гэдгийг тэрбээр хэллээ. 

Өнөөдөр өглөө Умард Солонгосын цөмийн туршилтын талбайн ойролцоо 5,3 баллын хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг “Умард Солонгос цөмийн туршилт хийсэн байж магадгүй” гэж мэдээлсэн юм. 

Оросын Сахалин мужид ажиллаж буй чичирхийллийг судлаачид Умард Солонгост 4,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсныг бүртгэж авсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Москвагийн цагаар 03:29 цагт хойд өргөргийн 41,2 градус, умард уртрагийн 128,5 градуст, 12 км-ийн гүнд мэдрэгджээ.

Х.Сарнай

 

相关新闻