УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Нарантуяа байнгын хорооны дүгнэлтийг, МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Н.Хаянхирваа, АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга С.Эрдэнэ нар уншиж танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж одоо зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж эхэллээ. Тухайлбал, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг тодотголоор бууруулахаар Засгийн газар оруулж ирсэн. Үүн дотроо цэргийн алба хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг бууруулахгүй байхыг гишүүд дэмжлээ. .
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ