ХОВД: 10 цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн 40 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 6700 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж байна.
Хүүхэд багачуудыг сурган
хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааны явцад тоглоом хэрэглэгдэхүүн чухал байр
суурь эзэлдэг ч санхүүжилт болон бусад шалтгааны улмаас цэцэрлэгүүдийн
тоглоомыг сүүлийн таван жилийн хугацаанд шинэчлээгүй байсан.
Тэгвэл энэ жил Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар "Эдийн засгийн хүндрэлийн үед
боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Ховд
аймгийн Жаргалант
сумын 9 цэцэрлэг, Булган сумын цэцэрлэг гэсэн нийт 10 цэцэрлэгт 45 нэр төрлийн
1800 ширхэг тоглоом сургалтын
хэрэглэгдэхүүн нийлүүлсэн байна.
Тус сургалтын хэрэглэгдэхүүнийг
өнөөдөр цэцэрлэгүүд хуваарийн дагуу хүлээн авлаа.
Энэ
үеэр Ховд аймгийн
Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, мэргэжилтнүүдийн зүгээс цаашид сургуулийн өмнөх боловсролын
байгууллагын орчныг
сайжруулах, засвар шинэчлэл хийх, цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар
онцлон хэллээ.