Вакцин хийлгэсэн малын махыг одоогоор худалдахыг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-08 15:01:43

Мандалговь хотын хүнсний захад худалдан борлуулж буй махны эрүүл ахуйд Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагч нар өдөр тутамд хяналт тавин ажиллаж байна.

 Уржигдар хийсэн хяналтаар гарал үүслийн бичигтэй хэрнээ хэвийн бус улаан судлууд үүссэн хонины мах худалдаалах гэж байсныг түр зогсоож, 20 гулууз махыг аймгийн Мал эмнэлэгийн лаборторит шинжлүүлэхээр өгсөнийг мэдээлсэн. Энэ талаар ХХАА-н газрын мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэлээс эргэж тодруулахад, “Махыг шинжлээд эрүүл болох нь батлагдсан. Гэхдээ цэцэг өвчний эсрэг вакцин тарьсан хонь тул вакцин тарьсан малын мах худалдан борлуулахыг хориглосон Засаг даргын захирамжийн дагуу эдгээр махыг худалдахгүй байхыг сануулан эзэнд нь хүлээлгэн өгсөн” гэв.

Мах бэлтгэн ирсэн малчных Гурвансайхан сумын нутагт нутагладаг бөгөөд тус сумын хонин сүрэгт цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт хийхэд мал нь хамрагдсан юм байна.

Өнөөдрийн байдлаар хүнсний захад худалдаалагдаж байгаа махнаас өөр ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Т. Отгонтуяа

相关新闻