ӨВӨРХАНГАЙ: Хур тунадасны хэмжээг 60 орчим хувиар нэмэгдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОША-аас 5 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд цаг
агаарт зориудаар нөлөөлөх 7 удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсны
үр дүнд хур тунадасны хэмжээг 60 орчим хувиар нэмэгдүүллээ.
Урд
шөнө Бат-Өлзий, Уянга, Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Богд, Гучин-Ус
сумын нутгаар бороо орж, хур тунадсыг 0.4-4 мм нэмэгдүүлсэн бол өнөөдөр Арвайхээр,
Зүүнбаян-Улаан, Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Баян-Өндөр сумын нутгаар бороо орсон
байна.
Цаашид энэ сарын 10, 11-ний өдөр ялимгүй хур тунадастай бол 14-ний өдөр салхины хурд ширүүсэх төлөвтэй байгааг тус албанаас мэдээлэв.