Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 104 дүгээр сургуулийн баруун талд 1600 ам метр талайд хүүхдийн цэцэрлэг барих болжээ.
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” А/640 дүгээр захирамж гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосон байна. Мөн тэрбээр, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1422 ам метр газрыг Монгол Улс дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин Сайдын Яаманд конторын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах эрх олгожээ. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албанд даалгасан байна.
Ч.Ариунболд