ХӨВСГӨЛ: НҮБ-ын Хүн амын сангийн баг Хөвсгөл аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сангаас 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эхийн болон төрөх тойрны сэргийлж болох эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яамтай зөвшилцөн 10 аймгийн 20 сумыг сонгосон байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн баг аймаг орон нутаг болон Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзалт хийн төслийн талаар танилцуулан, мэдээлэл өглөө.
Төсөл хэрэгжсэнээр сумдад зайн
оношилгооны тусламж үйлчилгээг бий болгох, эх нярайн яаралтай тусламж, гэр бүл
төлөвлөлт, өсвөр үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх болон
жендэрт суурилсан хүчирхийлэлд эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээг
хэрэгжүүлэхэд сумын эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлнэ. Мөн сонгосон нэг сургуульд бэлгийн цогц
боловсролын чанарыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн кабинет байгуулахад
дэмжлэг үзүүлэх ажээ.